“Мангасын үдэшлэг” киноны дүрээр олны танил болсон Холливудын жүжигчин Халле Берри “Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай, хүмүүс ээ” хэмээн сарын өмнө жүжигчин Оливер Мартинезтэй сүй тавьснаа баталсан гэнэ. Бэйсболын тамирчин Дэвид Жастис, дуучин Эрик Бенет нартай гэрлэж байсан жүжигчин бүсгүй 2007 онд загвар өмсөгч найз залуу Гэбриэль Обригээс сүйгээ цуцалсны дараа “Дахин хэзээ ч гэрлэхгүй” гэж ам өгч байсан юм. Түүнээс нэгэн сэтгүүлч амыг нь асуухад тэрбээр “Ийм юм болно гэж хэн мэдэх билээ” гэжээ. Халле Берри одоо дөрвөн настай охиныхоо хууль ёсны халамжлан хүмүүжүүлэгчийн эрхийн төлөө хуучин сүйт залуутайгаа шүүхээр заргалдаж байгаа билээ. Халле Берри гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх буяны байгууллагын идэвхитэй гишүүн аж.
Н.ЭНХ