АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Колумбын Картагена хотод дипломат ажлаа дуусгаад өнгөрсөн бямба гаригт “Cafй Havana”-д зад шоудсан гэнэ. Төрийн нарийн бичгийн дарга шар айраг ууж, бүжиглэж, зургаа даруулж буй зураг Колумбын хэвлэлээр цацагджээ. Дэлхийн 30 гаруй орны тэргүүн оролцсон дээд хэмжээний уулзалтын дараа Хиллари Клинтон стрессээ ингэж тайлсан аж. Харин даваа гаригийн өглөө буюу өчигдөр Хиллари Клинтон дипломат айлчлалаа үргэлжлүүлж, Колумбаас Бразиль руу нисэхдээ огтхон ч шартсан шинжгүй байсан гэнэ. Харин Төрийн нарийн бичгийн дарга Бразильд онгоцноос буухдаа ядарсан байртай эвшээж байжээ.
Н.ЭНХ