Бүтээн байгуулалт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалт үргэлжилнэ

Архангай аймгийг хөгжүүлэх зам тээвэр, харилцаа холбооны сүлжээ, эрчим хүч, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийхээр 2012 оны төсөвт тусгасны дагуу Цэцэрлэг хотод Эрүүл мэндийг дэмжих төв, Батцэнгэл суманд 10 ортой эмнэлэг шинээр барихаар төлөвлөжээ. Мөн Өндөр-Улаан, Булган, Хашаат, Батцэнгэл суманд сургуулийн спорт заал, соёлын төв, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Цахир суманд 120-640 хүүхдийн хичээлийн байр, Цэцэрлэг хотноо “Бөхийн өргөө” барих аж. Түүнчлэн зарим сумдын эмнэлэг, дотуур байранд их засвар хийж,  /Эрдэнэбулган, Цэнхэр, Тариат, Төвшрүүлэх/ Архангай аймгийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын систетийг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн  байгаа аж.


Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж