
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд салбар хариуцсан гишүүний тоог нэмэгдүүлэх нь зөв гэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хүний эрхийн үндэсний комисст хяналт шалгалт явуулдаг, мөрдлөг явуулдаг эрхийг олгох ёстой. Ингэж байж гэмээнэ илэрдэггүй хэргүүдийг илрүүлэхэд илүү дөхөм болно гэж үзсэн юм. Тухайлбал, цагдаагийн байгууллага дотор гарсан хэрэг илэрдэггүй, түүнд хүний эрхийн зөрчил маш их явагдсан байдаг гэж байв. Харин УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайдын алба хашиж байх хугацаанд ажиглагдсан нэг асуудал нь цэргүүдийн дунд бас хүний эрхийн зөрчил багагүй байдаг. Хэдийгээр хууль хяналтын байгууллагынхан очиж ажилладаг ч тэдгээрийн дарга нь цэргийн ангийнх нь даргатай уулздаг, нэг бол даргынх нь дэргэд цэрэгтэй нь уулздаг. Энэ тохиолдолд цэргийн ангиудад гардаг хүний эрхийн зөрчил илрэх боломжгүй байгаа тул бусад улс орнуудын Хүний эрхийн үндэсний комиссынхны арга туршлагаас суралцаж тэр чиглэлээр ажиллах шаардлага байна гэсэн саналыг хэлсэн юм. Ингээд эл төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тогтов.