Франц дарс дэлхийд алдартай

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Франц дарс дэлхийд алдартай

Франц улс дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт Итали улсын дараа ордог бөгөөд жилд 50-60 сая га талбайд 7-8 тэрбум лонх дарсны усан үзэм тариалдаг. 2005 оны байдлаар дэлхийн дарсны экспортын 17,6 хувийг Франц улс эзэлж байсан. Франц дарсны түүх нэн эртнээс үүдэлтэй. Манай эриний VI зууны үеэс анх дарсыг хийж эхэлж байжээ. Францын өмнөд хэсгийн Марсель хотноо эртний грек, ромын үед анх галлчууд дарсыг хийж сурсан гэдэг. Түүнээс хойш Францын Бургунд, Бордо, Провинц гэх мэт мужууд нь өөрийн өвөрмөц амт, үнэр, өнгө, чанараараа дэлхийд алдаршсан дарсуудаараа түүхийн бүх л цаг хугацааны турш олны танил болж ирсэн.
Дээрх мужуудад олон зууны турш үйлдвэрлэсээр ирсэн дэлхийд алдартай дарснуудаас дурдъя.












Нэр төрөл

Өнгө

Эзлэх хувь (%)

Талбай (га)

1. Merlot

red

13.6%

116 715

2. Grenache   

red

11.3%

97 171

3. Ugni
Blanc

white

9.7%

83 173

4. Syrah 

red

8.1%

69 891

5. Carignan   

red

6.9%

59 210

6. Cabernet
Sauvignon

red

6.7%

57 913

7. Chardonnay 

white

5.1%

43 887

8. Cabernet
Franc 

red

4.4%

37 508

9. Gamay 

red

3.7%

31 771

10. Pinot
Noir  

red

3.4%

29 576

Франц улс 4,7 сая орчим тонн дарс үйлдвэрлэдгээс 1,4 сая тонныг нь экспортолж, үлдсэнээр нь дотоодын хэрэгцээгээ хангадаг.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж