Б.Чингүүн олон ангит кино найруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн олон ангит кино найруулжээ

Богино хэмжээний киногоор хэдийн үзэгчдийн танил болсон залуу найруулагч Б.Чингүүн нэгэн шинэ бүтээлээ удахгүй танилцуулах нь ээ. Гэхдээ энэ удаа найруулагч Б.Чингүүн олон ангит кинонд хүч үзэхээр шийдэж, Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр бүтээж буй "Наран мандах нутаг" олон ангит киног найруулж байгаа ажээ.

Кино зураг авалт дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Киноны гол дүрд Төрийн Шагналт Ц.Төмөрбаатар,Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар тогложээ.

М.УРИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж