Сирид НҮБ-ын ажиглагчид очлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Сирид НҮБ-ын ажиглагчид очлоо

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад гал зогсоох амлалтандаа хүрэхэд цөөхөн хугацаа үлдээд байгаа энэ үед НҮБ-ын ажиглагчид тус улсад очжээ. 13 сарын өмнө эрх баригчдыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнөөр эхэлсэн иргэний дайны галыг зогсоох шийдвэртэй арга хэмжээ авахын өмнө Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудтай зургаан талт хэлэлцээ хийнэ гэж НҮБ-ын төлөөлөгч “BBC”-д мэдээлсэн байна. Ирэх даваа гаригт Сири рүү дахин НҮБ-ын 30 гаруй ажиглагчийг илгээх юм байна. Сирид цэргийнхэн болон босогчдын хоорондох мөргөлдөөн сүүлийн хэд хоногт улам ширүүссэн гэнэ. Өнгөрсөн ням гаригт сөргөлдөөний голомт Хомс хотод л гэхэд 25 хүн амиа алдсан тухай мэдээ ирсэн байна. Иргэний хөдөлгөөний тэмцэгчдийн мэдээлснээр цэргийнхэн хотын төв дэх босогчдын байр руу ширүүн дайралт хийжээ. Сирийн Засгийн газарт зургаан талт хэлэлцээ хийхийг уриалсан НҮБ-Араб лигийн тусгай төлөөлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан энэ дөрөвдүгээр сарын 10-нд Дамаскийн эрх баригчдыг Сирийн хотуудаас цэргээ гаргаж, сөргөлдөөний галыг зогсоохыг уриалсан юм. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш 9,000 гаруй хүн амиа алджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж