Холливудын нэрт жүжигчин Скарлетт Йоханссон тэргүүн хатагтай Мишель Обамагийн “хар данс”-нд бичигджээ. Тэргүүн хатагтай нөхөр рүү нь харц чулуудсан сайхан бүсгүйчүүдийг Цагаан ордонд урихгүй хэмээн онцолсон ба Скарлетт Йоханссон болон Керри Вашингтон нарын нэр багтсан гэнэ. Гэхдээ Цагаан ордон энэ мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд тэргүүн хатагтай ямар ч хар данс нээгээгүй гэснийг хэвлэлүүд бичжээ. Скарлетт Йоханссоны хувьд 2008 оны сонгуульд Барак Обамаг дэмжиж байсан юм.
Н.Тунгалаг