чухал үүрэг гүйцэтгэдэг. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн өвчин, ургийн
хэвийн хөгжлийг оношлоход хамгийн чухал хэрэгцээтэй аппарат болоод
байгаа билээ.
Тэгвэл Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр
ОНХХ-үүдийн 100 хувийн санхүүжилтээр тус аймаг дахь Бүсийн оношилгоо
эмчилгээний төвд ургийн гажгийг эрт үед оношлох, жирэмсний үйл явц,
ургийн хөгжлийг хянахад чухал шаардлагатай 4D Хэт авиан дурангийн (ЭХО)
хамгийн сүүлийн үеийн “Voluson 730 PRO V” загварыг хандивлаж байна.
Энэ
ЭХО-г ашиглан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн
эмч мэргэжилтнүүд, мөн Өвөрхангай аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний
төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт “Эхийн хэвлий дэх ургийн
гажгийн эрт үеийн оношилгоо” сургалт семинарыг хийсэн юм. Харин эл
аппаратыг орон нутагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд боллоо.
Уг
үйл ажиллагаанд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Эрүүл мэндийн Үндэсний
зохицуулагч Ц.Наранцэцэг, Өвөрхангай ОНХХ-ийн менежер Б.Ганцэцэг,
Арвайхээр ОНХХ менежер Г.Солонго, Өвөрхангай аймгийн засаг дарга
Д.Тогтохсүрэн, БОЭТ-ын дарга А.Эрдэнэтунгалаг, Эрүүл мэндийн газрын
дарга Ц.Анхтуяа, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн
тасгийн эмч нар болон ханган нийлүүлэгч “Proliance” компаны худалдааны
төлөөлөгч Ц.Цогтбаяр нар оролцсон.
Дэлхийн жишигт нийцсэн “Voluson
730 PRO V” аппаратаар дэлхий дахинд эмэгтэйчүүд, ургийн оношилгоог
сайжруулсаар байна. Онцгой 2D дүрсийн чанар, 4D гүйцэтгэлээр үр
хөврөлийн хөдөлгөөнийг харах боломж, ойлгомжтой тайлбарлах чадамж, FFC
(Focus-Frequently-Composite) өвчинг оншлох нарийвчлал, хэрэглээ хялбар, мэдээлэл архивлах үйлдлүүд зэрэг энэхүү аппаратын давуу талууд олон.
“Тоног
төхөөрөмж хангалтгүйн улмаас зөвхөн Улаанбаатар хотод хийгддэг байсан
эх ургийн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн оншилгоог орон нутагтаа цаг
алдалгүй хийлгэх боломжоор хангаж өгсөн бүх хүмүүст орон нутгийн ард
иргэдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн Өвөрхангай
аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн арга хэмжээний үеэр хэлсэн.
Энэхүү
аппаратаар зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй төвийн бүсийн бусад
аймгуудын ард иргэд үйлчлүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.
http://www.mminfo.mn/