Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт хийхээр болжээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Нийслэлийн зургаан дүүргийн соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй Нийслэлийн эмзэг давхаргын иргэдэд зориулсан ардын урлагийн тоглолтыг энэ сарын 27-ны 17.00 цагт “Улаанбаатар” чуулгын байранд үнэгүй тоглоно.
М.УРИН