Ц.Шинэбаяр гишүүнд хэрэг үүсгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр гишүүнд хэрэг үүсгэнэ гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг энэ сарын 13-ны өглөө 06.05 цагт  баривчлах үед УИХ-ын гишүүд түүний гэрт байсан юм. Энэ үеэр тэрбээр албадан саатуулах ажиллагаа явуулж байсан цагдаа, хүчний байгууллагын алба хаагчдын өөдөөс салаавч гарган, доромжилж, УИХ-ын гишүүний хувьд  ёс зүйгүй авирласан тул эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх холбогдох материалыг  Прокурорын  байгууллагад хүргүүлэх болсноо Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэж, хурандаа Т.Сайнжаргал мэдээлэл хийлээ.

Харин  УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр  цагдаагийн алба хаагчид  биед нь халдаж, хоолойг нь боосон, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаас энэ асуудалд “Албадан баривчилгааны үед замд саад болж байсан буйданг зайлуулах үед Ц.Шинэбаяр нарын хүмүүсийг дарсан. Харин санаатайгаар биед нь халдсан зүйл байхгүй” гэх тайлбар өгч байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж