Нийгмийн сайн сайхны төлөө нэгдэн нийлж, үйл ажиллагаа явуулдаг Ротаричүүд жил бүр шинэ удирдагчаа сонгодог бөгөөд 44:50 Ротари клубын 2012-2013 оны Ерөнхийлөгчөөр сонгогдох Конит Вон Улаанбаатарт ирээд байгаа юм. Ирэх онд клубээ тэргүүлэх хүний хувьд өөрийн хамтын ажиллагаатай байдаг улс орнууд дахь клубынхантайгаа танилцдаг дүрмийн дагуу тэрээр манай улс дахь Ротари клубын үйл ажиллагаатай танилцахаар иржээ.
Ротари клуб нь олон улсыг хамардаг байгууллагын хувьд улс орнуудыг дүүрэг болгон хувааж үздэг. Манай улсын хувьд Хонгконг, Макао улсуудтай нэг дүүрэгт тооцогддог агаад дүүрэг дотроо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг клубын тоонд ордог байна. Ротари клубээс манай улсад нийгмийн сайн сайхны төлөө 2 том төсөл хэрэгжүүлдэг. Түүний нэг болох амьдралын төлөө аян буюу умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг өрнүүлж багагүй үр дүнд хүрээд байгаад хотын орлогч Ротаричуудад талархал илэрхийллээ.