Номын санг компьютероор хангана

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Номын санг компьютероор хангана

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас Архангай аймгийн бүх сумдын соёлын төвийн номын сан болон сургууль, музей, театруудыг компьютержүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн өндөр үзүүлэлт сайтай, сүүлийн үеийн 30 компьютер олгох болжээ. Эдгээрийн эхний ээлжийнх болох 10 ширхэг компьютерийг аймгийн Төв номын санд нийлүүлэхээр болсон байна. Эдгээрийг орон нутгийн номын сангийн архивыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор ашиглах аж.

                                                                                                                                     Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж