
Samsung компани ирэх тавдугаар сарын 3-нд Galaxy S III гар утсаа Лондонд танилцуулах болсноо мэдэгдлээ. Өмнөд Солонгосын компани шинэ утсаа толилуулахдаа сэтгүүлчдийг урьсан байна. Galaxy S III гар утасны үндсэн үзүүлэлтүүдийг компаниас танилцуулсан бөгөөд Galaxy S болон Galaxy S II загварыг сайжруулсан гэжээ. Galaxy S III гар утас нь Exynos процессортойгоос гадна Super AMOLED дэлгэцтэй байх юм. Утасны их бие нь өмнөх загваруудын адил керамик байх гэнэ.
Дашрамд дурьдахад, Galaxy S II гар утас нь өнгөрсөн жилд 20 сая ширхгээр борлогдсон байна.
Н.Тунгалаг