Төв банкны захирлуудын зөвлөлийн хурал өнөөдөр болж, хурлаас бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэн 13.25 хувь, заавал байлгах нөөцийн хувийг нэг нэгжээр өсгөн 12 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхээс 51.8 хувиар өсч, Улаанбаатар хотын эхний гурван сарын инфляцийн 68.2 хувийг бүрдүүлж байгаа аж. Мөн шатахууны үнэ оны оны эхнээс 7.1 хувиар өссөн нь инфляц нэмэгдэх суурь шалтгаан болсон байна.
Э.ЭРХЭС