Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн Хяналтын Газрууд хамтран 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ой, хээрийг түймрээс хамгаалах урьдчилан сэргийлэх, болзошгүй түймэртэй хэрхэн тэмцэх талаар анхан шатны мэдлэг олгох зорилгоор дөрвөн цагийн турш үзүүлэх сургалтыг зохион байгуулсан байна. Уг сургалтанд 22 нөхөрлөлийн 39 ахлагч гишүүн, идэвхтэн байгаль хамгааалагч, сумын орон тооны бус штабын мэргэжлийн ангийн 13 хүн, нийт 52 хүн хамрагдсан байна. Сургалтын үеэр “Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн түймрээс хамгаалах сургалтын гарын авлага” ном, “Ой хээрийн түймрээс сэргийлэх сэрэмжлүүлгийн гарын авлага” болон зурагт хуудас тарааж, түймрээс хамгаалах багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах талаар үзүүлэн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд хамрагдсан хүмүүст гэрчилгээ олгосон байна.
Б.САРАН