Хурлын үеэр иргэний хөдөлгөөний намын хүндэт ерөнхийлөгч Н.Даваагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Дэвшинэ. 1+47 гэсэн журмаар бид сонгуульд оролцоно.
-Үүнийг тодруулахгүй юу?
-Нэг гэдэг нь би. Харин 47 гэдэг нь эмэгтэйчүүд байх юм. Бид нийт 47 эмэгтэйг дэмжин, сонгуульд хамт оролцоно гэсэн үг. Энэ эмэгтэйчүүд аль намынх ч байж болно. Хамаагүй. Хамгийн чухал нь чадвартай, мэдлэгтэй, иргэдийн төлөө тууштай зүтгэж чадах, хүсэл эрмэлзлэлтэй байх юм бол бид хамтрахад бэлэн байна.
-Та өмнө нь гурван ч удаа баривчлагдаж байсан. Нэр дэвшихэд тань харшлахгүй юу?
-Тийм ээ. Намайг гурван ч удаа баривчилсан. Намайг яах гэж, юуны төлөө баривилсныг би мэддэггүй юм. Миний эрх чөлөөнд үнэхээр бүдүүлгээр халдсан. Гэхдээ сонгуульд нэр дэвшихэд харшлах зүйл огтхон ч байхгүй.