
АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс энэ сарын 13-нд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасанаар сэжигтэнээр тооцон Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжийг биелүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа АТГ-ын ажилтнууд хуулийн дагуу ажилласныг мэдэгдсэн юм. Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаал хашиж байх үед нь газрын наймаа цэцэглэн, ашигт малтмалын лицензийн 70 хувь олгогдож, уул уурхай дахь хууль бус үйлдэл дээд цэгтээ хүрсэн. Түүнчлэн Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулж, олон нийтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл өгч буй ТВ-9 телевизийг хувьдаа завшсан” хэмээн мэдэгдээд ТВ-9 телевизийн үйл ажиллагааг зогсоохыг хүсч байгаагаа ярьсан юм. Тус зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын өмнөх удирдлагуудаас авлигач төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахыг удаа дараа шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй ажээ.