Боксын заалыг 99 сая төгрөгөөр засварлажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Боксын заалыг 99 сая төгрөгөөр засварлажээ

Монголын олимпийн боксын холбооныхон он удаан жилийн түүхтэй Спортын төв ордон дахь бэлтгэлийн зааландаа иж бүрэн засвар хийжээ. Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Спортын төв ордны хоёрдугаар давхарт байрлах Монголын боксын үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалны шал, хана, тааз гээд бүгдийг нь шинэчилсэн байна. Цоо шинэ өнгө төрхтэй үүд хаалгаа нээсэн заалны засварын ажлыг “Их хэнгэрэг” компани хоёр сарын хугацаанд гүйцэтгэжээ. Ингэхдээ нэн түрүүнд агааржуулалтын системийг онцгой анхаарч, 2800 метр.куб агаар сорох хүчин чадалтай шинэ систем суурилуулсан байна. Шалны тухайд доороос доргилт өгдөггүй, резинэн, зориулалтын спорт шал гэнэ. Түүнчлэн заалны зай талбайг бүрэн гүйцэт ашиглах зорилгоор мышокийг өргөж, буулган автомат тохируулгатай өргөгч байрлуулжээ. Тамирчид болоод дасгалжуулагч нар тус тусдаа хувцас солих, душ бүхий өрөөтэй.

Засварын ажилд 99 сая төгрөг зарцуулсан бөгөөд санхүүгийн асуудлыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн тул Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа болон одоогийн сайд Н.Хүрэлбаатар нарт талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж