2011 онд нийт 340 гаруй мянган тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд техник, үзлэгийн оношлогоонд хамрагдсан байна. Үүнээс, Улаанбаатар хотод 160 мянга гаруй мянган тээврийн хэрэгсэл, үлдсэн нь орон нутагт тоологджээ. Уг үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлүүийн насжилтын хувьд 10-аас дээш насжилттай тээврийн хэрэгсэл улсын нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувийг эзэлжээ. Үүнээс авч үзэхэд, Монгол Улсын тээврийн хэрэгсэлийн насжилт, паркын бүтэц нэлээд хөгшин гэдэг дүгнэлт гардаг юм байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог явуулж, гэрчилгээ олгох ажил бүтэн жилийн турш үргэлжилдэг гэдгийг иргэд салгаж ойлгох нь зүйтэй талаар тус төвийнхөн онцлон хэлсэн юм. Тиймээс татварын үйл ажиллагааг өөрийн үйл ажиллагаатайгаа уялдуулан иргэдэд чирэгдэл бага үүсгэх үүднээс уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа гэнэ. Үүнд, амралтын өдөд 09.00-18.00 цагийн хороонд, харин ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд буюу уртасгасан цагаар ажиллаж байгааг дуулгалаа. Мөн Баянгол дүүргийн “Хөсөг” трейд дээр “нэг цэгийн үйлчилгээ” буюу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн татвар, даатгал, тээврийн хэрэгсэлийн оношлогоо, бүртгэл явагдаж байгаа аж. Тээврийн хэрэгсэлийн оношлогооны үнэ тарифын хувьд жишиг үнийг мөрддөг бөгөөд үүнд, жижиг тэрэг 10 мянган төгрөг, ачааны машин 15 мянган төгрөг, автобус 15 мянган төгрөг, харин нийтийн тээврийн автобус аюулгүй байдлыг хангах үүднээс жилд хоёр удаа үзлэг оношлогоо хийлгэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авдаг юм байна.