Өмнөд Хятадын арлуудыг Токио авна

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын арлуудыг Токио авна

Японы нийслэл Токио хотын Засаг захиргаанаас удаан хугацаанд маргаан дагуулаад байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх хүн оршин суудаггүй арлуудыг худалдан авахаар шийдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлжээ. Токио мужийн захирагч Синтаро Исихара арлуудыг худалдан авах хэлэлцээ хийж эхэлсэн хэмээн Вашингтонд очих үедээ мэдэгдсэн байна. Одоогоор Сенкаку хэмээн нэрлэдэг эдгээр арлуудыг Япон улс өөрийн мэдэлдээ аваад байгаа бөгөөд Бээжин үүнийг хууль бус эзэмшил гэж үзэж байгаа юм. Синтаро Исихара энэ онд багтаж гэрээг хийхээр болсон гэж хэлсэн ч арлуудыг худалдан авах үнээ дурдаагүй ажээ. Хүн оршин суудаггүй эдгээр арлууд нь хөрш орнуудын хооронд олон жилийн турш маргаан дагуулсан нь байгалийн хийн орд илэрч болзошгүй гэсэн мэдээлэлтэй холбоотой юм байна. Одоо Токио өөрийн арлуудаа хамгаалах болно гэж захирагч нэмж хэлжээ. Эдгээр арлыг Токио болон Тайвань 1895 онд хамтран эзэмшихээр гэрээ хийж байсан түүхтэй ажээ. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы өмнөд муж Окинавагийн эзэмшилд арлуудыг өгсөн байна. 1972 онд АНУ арлуудыг эзэмших эрхийг Токиод олгожээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Тайванийг колоничлох эрхгүй болсон бөгөөд Бээжин эдгээр арлуудыг Тайваньд өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Харин Токио эдгээр арлууд 19-р зууны сүүлч хүртэл эзэнгүй байсан бөгөөд дараа нь Японы эзэмшил болсон баталсаар байсан билээ. Хятадын болон Тайваний нийгмийн зүтгэлтнүүд нэг бус удаа арлууд дээр десант буулгах оролдлого хийж байсан ч Японы хилийн харуулын усан онгоцнууд  арлуудыг хамгаалж байсан юм. Токио арлуудыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж байхдаа Бээжинтэй маргаанаа хурцадмал байдалд оруулахгүй байсан гэнэ. Гэхдээ чухам ямар аргаар Японы Засаг захиргаанаас арлуудыг худалдан авах хэлэлцээг Токио хийсэн нь тодорхойгүй байгаа юм.

Н.Тунгалаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж