МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны баривчилгаа нь маш балмад зэрлэг хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Монгол Улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаярыг төрийн тусгай хамгаалалтанд авах хуулийг УИХ-аас тогтоосон. Мөн тусгай хамгаалалтаа цуцлах шийдвэрээ УИХ-аас л гаргадаг. Гэтэл УИХ-аас Төрийн тусгай хамгаалалтыг цуцлах шийдвэрийг гаргаагүй байхад баривчилсан. Шүүхийн тогтоолгүйгээр Н.Энхбаяр даргыг баривчилчихаад одоо байгаа Төв аймгийн урьдчилан саатуулах төвд түүнд аливаа хэрэг тулган байцааж, албадан гарын үсэг зуруулахаар оролдож байгаа. Энэ бүхнээ гэрчгүй хийхийн тулд тэд Н.Энхбаярын Төрийн тусгай хамгаалалтыг хүчээр татан буулгаж, өрөөнийх нь камерыг авсан. Мөн хоол өгөхгүй байгаа. Н.Энхбаяр даргыг баривлахдаа 600 гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүн дайран ирж баривчилсан бөгөөд тэнд байсан энэ үйл явдлыг гэрчлэх бүх баримт материалыг устгасан. Мөн Н.Энхбаяр даргын хажууд байсан УИХ-ын дөрвөн гишүүний биед хүртэл халдсан. Н.Энхбаяр даргыг баривчлаад Төв аймгийн цагдан хорих төв хүртэл машины шалан дээр хэвтээгээр нь авч явсан байсан. Хууль хүчний байгууллагынхны энэ үйлдэл нь хүний эрхэнд ноцтойгоор халдсан явдал гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон. Маргааш нь Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийхдээ өөрсдийгөө зөвтгөх буруу ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн. Та бүхэн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдээлэл аваад өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж өгнө үү” хэмээн хүссэн байна. Харин Элчин сайдууд холбогдох газруудад үнэн зөвөөр мэдээлэл хүргэнэ гэдгээ илэрхийлжээ.
Элчин сайд нарт мэдээлэл өгөв
МАХН-ын төв байранд өнөөдөр Япон, БНЭУ, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байна. Тэднийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Э.Батшугар нар хүлээн авч уулзан, Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлын талаар мэдээлэл өгчээ.
Г.ДАРЬ