Чингис Лондонд “буудаллав”

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Чингис Лондонд “буудаллав”

Буриадын барималч Даш Намдаков бүтээж, Лондоны Гайд-Паркт нээсэн Чингис хааны хөшөө

Пхеньян шинэ пуужингаа үзүүлэв

Хойд Солонгост ням гаригт болсон цэргийн парад дээр шинэ пуужинг харууллаа. Япон ба Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид парад дээр үзүүлсэн пуужинг шинэлэг бөгөөд армийн зэвсэглэлд байдаг пуужингуудын ижил ангиллаасаа хэмжээгээр том гэж дүгнэв. Гэхдээ энэ пуужинг шинэ тив алгасан нисэх пуужин мөн үү гэдгийг тогтоохын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй гэв.

Дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэсэн социалист Солонгосыг үндэслэгч Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойгоор цэргийн парад хийсэн байна. Энэ өдрийг Хойд Солонгост “Нарны өдөр” гэж нэрлэдэг бөгөөд тус улсын хамгийн гол баярын нэг ажээ.

Товчхон

ИХ БРИТАНИЙН Лордуудын танхимын гишүүн Назир Ахмед, “Зөв үйлстний легион” бүлэгллийн лидер  Хафиз Мухаммад Саидыг мөшгөн ангуучлах болсныг эсэргүүцж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ба бага Жорж Бушийг барьсан хүнд 16 сая ам.долларын шагнал амлажээ.

ЭНЭТХЭГ: 90 хүний суудалтай агаарын хөлөг бүтээх ажилдаа оржээ.

ОРОС: Арктикт хилийн 20 застав байгуулна гэж Холбооны аюулгүйн албаны Хилийн газрын удирдагч Владимир Проничев мэдэгдэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж