1897 оноос эхлэн явагдаж байгаа Бостон хотын марафонд энэ жил 22426 тамирчин оролцлоо. 42,195 км буюу марафоны үндсэн зайд гүйсэн тамирчдаас эрэгтэйчүүдийг Кенийн харьяат АНУ-ын цагаач иргэн Уэсли Корир нийт 2:12:40 цагийн амжилтаар манлайлж, түрүүлсэн байна. Гэхдээ хэт халуунаас шалтгаалаад түүний үзүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилтаас даруй таван минутаар илүү байжээ. Энэ нь Бостоны марафоны түүхэнд 1985 оноос хойшхи хоёрт орох урт хугацаа болон бүртгэгджээ. Эмэгтэйчүүдийг мөн Кенийн тамирчин Шэрон Чероп 2:31:50 цагийн амжилтаар тэргүүлсэн байна.
Уэсли Корир Бостон марафонд сүүлийн 22 жилийн хугацаанд түрүүлж байгаа 19 дэх Кени тамирчин болжээ. Зохион байгуулагч АНУ-ын өмнөөс хамгийн сүүлд 1983 онд Грег Мейер түрүүлж байнаас хойш тогтмол гадны тамирчид шагналын эзэн болж байсан юм.