
Өмнө нь Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан iReport App, iPhone-д зориулсан iReport App -ыг та бүхэнд хүргэсэн бол энэ удаад Android үйлдлийн системтэй таблетанд зориулсан iReport App-ыг хүргэж байна.
Хэрвээ та өөрийн өнцгөөс хүссэн мэдээ, мэдээлэл, видео, бичлэг, гэрэл зургийн сурвалжлага зэргийг бэлтгэн бусдад хүргэх, халуун цэгээс авсан шуурхай мэдээллээ үнэн бодитоор олон нийтэд мэдээлж, иргэн сурвалжлагч болохыг хүсвэл яг одоо Android Market-аас гар утсанд зориулсан iReport App болон таблетанд зориулсан iReport App-ыг, iTunes-ээс iReport App -ыг үнэ төлбөргүй татан авч, гар утсандаа суулгаарай.
Ингэснээр та iReport.mn сайтын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй өөрийн гар утсаар дамжуулан хүлээн авч, унших боломжтойгоос гадна өөрийн бэлтгэсэн мэдээ, мэдээллээ www.news.mn сайтад нийтлэх боломж бүрдэнэ. iReport.mn сайтад өнөөдрийн байдлаар 1700 ireporter бүртгүүлээд байгаа ба идэвхтэй иргэн сурвалжлагчдын тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг онцлоход таатай байна.


Бүртгүүлсэн хаяг болон нууц үгээ ашиглан нэвтрэнэ. Та нууц үг сануулах тохиргоог хийснээр автоматаар нэвтрэх боломжтой болно.

Таблетан дээр хадгалаатай байгаа зураг, видеог оруулахаас гадна та хүссэн үедээ шууд зураг авч болон видео бичлэг хийн түүнийгээ оруулах боломжтой.

Сонирхсон Report-ыг хадгалж авч, offline унших боломжтой.

Мөн сонирхолтой мэдээ, мэдээлэл нийтэлдэг iReportor-уудыг дагаснаар тэдний нийтэлсэн мэдээг хүлээн авна.
