Хоёр долоо хоногийн өмнө амь үрэгдсэн эсэргүүцэгчдийг оршуулах ёслол болсны дараа жагсагчид хотын барилгуудын хананд Засгийн газар болон “Формула 1”-ийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн элдэв бичиг, дүрс зурах болжээ. Тэдгээрийн дунд “цустай замаар битгий уралд” гэсэн үг онцгой байсан бөгөөд жагсаал цуглааны үед залуусыг буудаж хороосонд эсэргүүцэгчид дургүйцэж ийнхүү жагсч байгаа юм. Оршуулах ёслолын дараа залуучууд төв замыг хааж, цагдаа нарын өөдөөс шатахуунаар хийсэн тэсрэх бөмбөг шидсэн байна. Хотын цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хэрэглэж, мөргөлдөөн улам даамжирчээ. Одоогийн байдлаар хэн гэдэг цагдаа буудаж хүний амь нас хохироогоод байгаа нь тодорхойгүй байгаа ажээ. “Формула 1”-ийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт Бахрайнд үүсээд байгаа хурцадмал байдлаас үүдэн гараа цуцлагдах магадлалтай талаар мэдэгдэл хийсэн. Өнгөрсөн жил мөн иймэрхүү шалтгаанаас болж Бахрайны гран-при цуцлагдаж байсан. Энэ жил дахин гараа цуцлагдвал аль аль талдаа алдагдал ихтэй байх учраас одоогоор шийдвэр гараагүй байна. Хэрэв энэ жилийнх дахин цуцлагдвал Бахрайны гран-пригийн бэлтгэл ажилд зарсан их хэмжээний хөрөнгө мөнгө, шууд дамжуулах телевизүүдийн эрх гэх мэт олон зүйлс талаар болно. Ямартай ч Бахрайны гран-при эхлэхэд гурван хоног үлдээд байгаа энэ үед асуудал бүрэн тодорхойгүй хэвээр байна.
Бахрайны гран-приг цуцалж магадгүй
“Формула-1”-ийн нисгэгчид энэ амралтын өдрүүдээр ДАШТ-ний дөрөв дэх гараанд уралдахаар Бахрайныг зориод байгаа. Гэвч тус улсын нийслэл хот Манамад эсэргүүцлийн жагсаал цуглаан газар аваад байна.
Score Studio