Бүгд найрамдахчууд Б.Обамаг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Бүгд найрамдахчууд Б.Обамаг дэмжсэнгүй

АНУ-ын баячуудад 30 хувийн татвар ноогдуулах Ерөнхийлөгч Барак Обамагийн төслийг Сенатаас буцаасан талаар “The Guardian” мэдээлжээ. Б.Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн жилд дэвшүүлсэн нэг гол асуудал нь орлогоороо тэргүүлж байгаа баячуудын жилийн орлогын 30 хувийг татварт авах санал байсан ч  Сенатын бүгд найрамдахчууд энэ асуудлыг дэмжсэнгүй. Сенатын 51 гишүүний 45 нь Ерөнхийлөгчийн төслийг буцаах санал өгсөн гэнэ.

Б.Обама “Дундаж орлоготой жирийн америк иргэд өндөр татвар төлж, цөөн тооны саятан болон тэрбумтны орлогын татварыг хуваалцаж байгаа нь буруу” гэж үзэж байгаа юм. Харин бүгд найрамдахчууд энэ асуудлыг ардчилсан хүчнийхэн хүн ардынхаа бодит асуудлыг маргаантайгаар шийдвэрлэх арга хэмээн эсэргүүцсэн байна. Энэ төсөл нь ажлын байр бий болгох, хийн үнэ болон эдийн засгийн шинэчлэлийн тал дээр юуг ч шийдэж чадахгүй гэж Бүгд Найрамдах Намын гишүүн сенатор Жон Кил тэмдэглэжээ. Гэхдээ Цагаан ордон зарим саятнууд орлого багатай хүмүүсээс бага татвар төлж байгааг онцолсон бөгөөд жирийн орлоготой иргэд хөрөнгө чинээтэй хүмүүсээс их татвар төлж байгааг хэлсээр байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж