“Coke’n beat-2012” наадамд нийт 40 гаруй хамтлаг, дуучид бүртгүүлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 1-нд шилдэг арван хамтлаг тунан үлдэх аж. Харин долдугаар сарын 11-нд шилдэг дөрвөн хамтлагаас хэн нь Сингапурт болох “Asian beat-2012” наадамд өрсөлдөх вэ гэдгийг тодруулна. Өнгөрсөн жил тус наадмын ялагчаар шалгарсан “The Compass” хамтлаг БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Asian beat-2011” наадамд оролцон “Asian best vocalist” шагнал хүртсэн юм. Тус хамтлагийнхан сингл цомгийн ажилдаа хэдийнэ орсон бөгөөд “Cocа cola” брэнд ивээн тэтгэн, хамтран ажилладаг аж.
“Зөвхөн амьд” гэсэн уриатай амьд хөгжим сонирхогч шинэ залуу хамтлаг, дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой “Coke’n beat” наадмын хүрээнд дөрөвдүгээр сарын 18-22-нд “River beach”-д цуврал цуглаанууд болох юм байна. Эдгээр өдрүүдэд 14.00 цагт УДЭТ-ын урд талбайгаас “River beach” руу “Coca Cola” брэндийн автобус амьд хөгжим сонирхогчдод үйлчлэх ажээ.
- Дөрөвдүгээр сарын 18-нд буюу маргааш “Соло гитарчдын цуглаан” болно. Үүнд, “A-sound” хамтлагийн соло гитарчин Атка өөрийн тоглолтыг үзүүлэн залуустай чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна.
- Дөрөвдүгээр сарын 19-нд “Басс гитарчдын цуглаан” болно. Үүнд, басс гитарчин Мөнхболд өөрийнхөө ур чадварас хуваалцахаас гадна “” брэндийн хөгжмийн зэмсгийн тайлбар, захиалгуудыг явуулна.
- Дөрөвдүгээр сарын 20-нд “Бөмбөрчдийн цуглаан”
- Дөрөвдүгээр сарын 21-нд “Даралтат хөгжимчидийн цуглаан” Улсын филармоний төгөлдөр хуурч Анар жазз хөгжим тоглолтуудаасаа сонирхуулана.
- Дөрөвдүгээр сарын 22-нд “Амьд хөгжмийн дуучдын цуглаан” тус тус болно.
“Coke’n beat” наадмын шилдгээр 2007 онд “Булсара” хамтлаг, 2008 онд “Зүгээр л” хамтлаг, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L-Guards”, 2011 онд “The Compass” хамтлагууд шалгарч, “Asian beat” наадамд өрсөлдөж байсан билээ. Харин энэ жил ямар хамтлаг, дуучин ялагч болохыг хүлээх л үлдлээ.