Монголын рок попын сайхан гэр бүлийн нэг Quiza-гийнх бүл нэмээд байгаа. Хоёр охинтой байсан Quiza-гийнх хоёр ихрээ өлгийдөж авснаар өнөр өтгөн өрх бүл болжээ. Quiza-г урлагийнхан дундаа хамгийн сайн аав хэмээн тодотгодог. Хосууд Сийлэн, Уян гэх хоёр охинтой байсан бөгөөд ихрүүддээ Амар, Амира гэсэн нэр өгсөн юм. Тэдний ихэр нэг нь хүү, нөгөө нь охин.
Quiza ихрүүдийнхээ зургийг өөрийн facebook хуудсандаа байрлуулж, “Эгчтэй хүүхдүүд” хэмээн бичжээ. Тэдний хоёр охин ихэр дүүгээ тун сайн харж байгаа төдийгүй ээж аавдаа тусалж, хэдийнэ эгчийнхээ үүргийг ухамсарлаж эхэлсэн нь энэ. Quiza-гийн гэр бүлд аз жаргал, эрүүл энх, аз жаргалыг хүсье.
М.Урин