“ДЕНЬ ПОБЕДЫ” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“ДЕНЬ ПОБЕДЫ” тоглолт болно

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонид эстрадын “Баян Монгол” чуулга, гоцлол дуучин С.Баттулга нарын хамтарсан “День победы” тоглолт энэ сарын 9-нд болно.   Энэхүү тоглолтыг эх орны дайны аугаа их ялалтын баярын 65 жилийн ойд зориулж байгаа аж. Тоглолтыг  удирдаач МУГЗ Б.Ганбат удирдах бөгөөд МУГЖ Э.Бүрнээбаяр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид урилгаар оролцоно.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж