Сорьцын баталгаагүй үнэт эдлэлийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Сорьцын баталгаагүй үнэт эдлэлийг хураажээ

Дархан-Уул аймагт Турк, Солонгос, Итали, Хятад улсаас импортоор оруулж ирсэн сорьцын баталгааны тэмдэг, шошгогүй алт, мөнгөн, болон монетан  эдлэл, зарагдаж байсан учир сорьцын баталгаа хийлгүүлэхээр хураан авсан байна. Стандартчилал хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтэс, Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран тус аймагт үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн борлуулж байгаа үнэт эдлэлүүдэд энэхүү сорьцын шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-ны өдөр хийсэн аж. Энэхүү шалгалтаар бүрмэл мөнгөн эдлэлийг цэвэр мөнгөн эдлэл хэмээн худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн ба үнэт эдлэлийн лангууны дунд гоёл чимэглэлийн лангуу хольж байрлуулсан, үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, улсын сорьцын баталгаагүй алтан болон монетан, мөнгөн эдлэлүүдийг улсын сорьцын баталгаа хийлгүүлэхээр хураан авсан байна. Сорьцын нарийн үзүүлэлтийг шинжилж үзсэний дараа үнэн зөв байвал худалдах эрхийг нь буцаан олгох ажээ. Түүнчлэн үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд энэ талаархи хууль дүрэм, журмууд мөрдөгдөж байгааг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж