Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

4 сарын 9

Adriana Franco. Desert Rivers, Mexico

Шинэ Калифорнийн (Мексик) цөл дэхь далайн татлага, түрлэгийн сайр нь алсаас тун сонихон харагдаж, сүрлэг мододын дүрийг санагдуулна. Энэ цөл далайн түвшнээс доор оршдог учраас түрлэг хэд хэдэн метрт хүрч, сав газрыг үүсгээд эргээд татлагаар тэнгисийн ус далайдаа юүлэгддэг байна.

4 сарын 10

Cantay Gok. Shoebill, Uganda

“Вангийн тогоруу” буюу “халим толгойт” ч гэгддэг энэ жигтэй зүстэй шувуу Угандад нутагладаг. Намаг голдуу газар амьдрах энэ шувуутай нэг удаа ч гэсэн таарсан алин бээр хошууг нь хараад л яагаад ийм хочтой болсныг нь яруу тод ойлгоно.

4 сарын 11

Mark Duffy. Thunderheads, Canada

Төв Канадын өмнөдөд байх Саскачеван  мужийг нөмөрсөн үүлс уран зураг мэт. Нэн хүчтэй аадар асгарахын яг өмнөхөн зурагчин дориун зураг буулгаж авч чаджээ.

4 сарын 12

Angel Di Bilio. Tecopa, Mojave Desert

АНУ-ын баруун өмнө байх цөлийг хоёр дахь Сахар гэж нэрлэдэг. Цөлийн нутаг дэвсгэр дээр Мохаве дархан цаазат газар, Жошуа-Три үндэсний парк, мөн Хойд Америкийн хамгийн нам бөгөөд халуун цэг Үхлийн хөндий үндэсний парк байдаг билээ.

4 сарын 13

Joey Yu. Fisherman, Thailand

Таиландын загасчдын ажил, амьдрал хүнд бөгөөд ярвигтай. Өдөр болгон мандах нартай зэрэгцэн тэд далайд олз хайн гарч нар тэнгэрийн хаяан цаагуур бараг унасны хойно эргэж ирнэ. Тэд арвин ангаа авчрахын тулд завиндаа загасны тороо чирч ирцгээдэг.

4 сарын 14

Richard Barnes. Petrified Sand Dunes, Arizona

Вермилион Клиффс улаан хад бол Аризонагийн жуулчлалын гол газрын нэг юм. Энэхүү үзэмж төгс чулуужсан элсэн манхан АНУ-ын ч хамгийн цуутай газрын тогтоцод орно. Үе үеийн хүчтэй үер чулуун манхадыг зүсч төмрөөр баян үе давхрааг ил гаргасан нь харагдана.

4 сарын 15

Larry Lynch. Alligator, Florida

Калифорни дахь Мякка гол дээр гэрэл зурагчин энэ матарыг авчээ. Тэр үед голын хөндийгөөр хургүй байснаас гольдрил нь бараг хатах шахсан юм байна. Үүгээр далимдуулж матар ч загасчлахаар шийдэж, зурагчин ч  аюулт араатны амттай зургийг дарж амжжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж