Оюутолгойгоос алдагдал хүлээх тооцоо гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоос алдагдал хүлээх тооцоо гарчээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ талаар мэдэгдлээ. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийж, Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гаргажээ. Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ гэсэн дүгнэлт гарсныг эрхэм гишүүн Д.Ганхуяг хэллээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас ойрын үед сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгээ бас хэлсэн байна.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж