“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүнийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүнийг торгожээ

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн  Д.Энхбатыг СБД-ийн цагдаа нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан  гэх үндэслэлээр өнөөдөр 10.00 цагт дууджээ. СБД-ийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэл хэргийг хянаж үзээд Жагсаал, цуглаан хийх журмын 11.1 дэх заалтыг  зөрчсөн хэмээн үзэж, Д.Энхбатыг 30.000 төгрөгөөр торгох шийтгэвэрийг гаргасан байна. Д.Энхбат “Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид бүх холбогдох газруудад жагсаал хийх албан бичгээ хүргүүлсний үндсэн дээр хийсэн. Хууль зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй” хэмээжээ. Тэрбээр шаардлагатай бол захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж болох юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж