Чингэлтэй дүүргийн шүүхэд МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, Д.Шонхоо, М.Амартүвшин нарыг шүүх хурал өнөөдөр 11.30 цагт эхэлсэн боловч З.Баянсэлэнгэ, Б.Батболд нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн тул дээрх хүмүүс өмгөөлөгчөөсөө татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавилаа. Ингээд Шүүгч И.Ганбат хариуцагчдын хүсэлтийг хүлээн авч, тавдугаар сарын 1-ний 14.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 230.1, 245.1-т зааснаар прокурооын үйл ажиллагаанд саад учруулсан, биед нь халдсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
С.Отгон