“Цагдаа-авлига” судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Цагдаа-авлига” судалгаа явуулжээ

НЦГ-ын ОНХХ-ээс “Олон нийт-цагдаа хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэдийн дунд санал асуулга, судалгаа явуулсан байна. Иргэдийн санал хүсэлийг сонсох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл ханамжийн байдал ямар байгааг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг бий болгох зорилгоор 941 хүнийг хамруулсан “Архидан согтуурах явдалтай тэмцэх үйл ажиллагааны талаар” санал асуулга, 1154 иргэнийг хамруулсан “Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний үр дүн, иргэдийн сэтгэл ханамжийг судалсан” төсөөллийн судалгааг явуулжээ.

Мөн цагдаагийн ажилтан 223 хүнийг хамруулсан “Дэхин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх, захиргааны хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар” судалгаа явуулсан бол нийслэлийн есөн дүүргийн 1062 иргэнийг оролцуулсан “Цагдаа авлига” санал асуулга явуулсан байна.

Түүнчлэн 160 иргэнийг оролцуулсан “Согтууруулах ундааны зүй бус хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”,  “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үнэлэмжийн судалгаа” зэрэг судалгаа, санал асуулгуудыг НЦГ-ын ОНХХ-ээс санаачлан нийслэлийн хэмжээнд зохион байгуулж дүнг зохих байгууллага албан тушаалтанд тухай бүр танилцуулж ажилласан талаар  нийслэлийн Хэв журам хамгаалах газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж