МАН-ын даргад мэдэгдэл хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

МАН-ын даргад мэдэгдэл хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлэгт тус бүр мэдэгдэл хүргэхээр шийджээ. Учир нь УИХ-ын сонгууль хийх цаг хугацаа ойртсоор байтал Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхгүй цаг алдаж буй тул ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцоллоо. Ингэхдээ УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийг хийж, сум дүүргийнхийг ирэх намар буюу аравдугаар сард зохион байгуулах хувилбар дээр тогтох ёстой гэж үзэж байна. Тус бүлэг өмнө нь ийм саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргэсэн ч, хүлээн зөвшөөрөөгүй. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү саналаа одоо мэдэгдэл болгон хүргэж байна. Хэрэв мэдэгдлийг олонхийн бүлэг хүлээж авахгүй, мөн МАН-ын дарга Ерөнхий сайд С.Батболд хүлээн зөвшөөрөхгүй бол түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг энэхүү хоёр субьектийг хариуцах ёстой гэж мэдэгдэж байна. Мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтаан цөөнхийн бүлэгт ирүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж