Mellisa Joan Hart: Би дахиад хоёр хүүхэдтэй болохыг хүсч байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Mellisa Joan Hart: Би дахиад хоёр хүүхэдтэй болохыг хүсч байгаа

 Mellisa
болон түүний нөхөр Mark Wilkerson нар хоёр хүүхдийн эцэг,эх болоод
байгаа билээ. Тэдний хүү Braydon гурван сарын 12-ны өдөр төрсөн байна.
Mellisa "OK" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Миний амьдралд гурван
хөгжилтэй, гайхамшигтай залуус байгаад би үнэхээр баярлаж байна" гэжээ.
Гайхамшиг гэснээс тэрбээр гурван долоо хоногт 6,8 1кг жин хасч чадсан
байна. Тэрбээр "OK" сэтгүүлд дараах ярилцлагыг өгчээ
.

-Та сарын өмнөхөн л амаржсан. Одоо таны бие болон сэтгэл санаа ямар байна?

-Энэ
удаад миний бие их сайн байгаа. Би төрөх үедээ мэдээ алдуулах тариа
хийлгээгүй. Үүнээс болсон уу, эсвэл энэ миний хоёрдахь төрөлт болохоор
ч тэр үү надад өвчин зовиур байгаагүй. Анх хүүхэд гаргасны дараа би
найман долоо хоног орноосоо босч чадахгүй байсан. Ер нь л дэлхий дээр
нэг хүнийг мэндлүүлэх гэж буй тэр үед цочирдохгүй байна гэж байдаггүйг
би саяхан л ойлголоо. Энэ бүхнээс дүгнэхэд хүүхэд төрүүлнэ гэдэг хэцүү
зүйл

-Та жирэмсэн байх үедээ ямар нэгэн өөрчлөлт анзаардаг байсан уу. Хэцүү санагдсан зүйл?

-Олон
ялгаа байсан. Жирэмсэн байх үед нэг л адилхан зүйл байдаг. Энэ бол тэд
бидэнд баяр баясгалан нэмж, сюрприз барьж ирдэг нь л адилхан юм. Анх
жирэмсэн байх үед би бүх л зүйлээс их айдаг байсан. Миний дотор байгаа
хүүхэд ямар байгаа бол гэж төсөөлж ч чаддаггүй байсан. Ил байгаа
зүйлүүдийг л мэдэрдэг байсан. Жишээ нь, би бүдүүрч хөдөлгөөн муудах,
хөл өвдөх зэргийг жирэмсэний үеийн онцлог гэж дүгнэж байсан. Би их
айдаг байсан. Өдөр болгон орон дээрээ хэвтэж байгаад идэж өгдөг байлаа.
Харин хоёр дахь удаагийн жирэмслэлт дээр би өмнөхөөсөө их зүйл сурсан
байлаа. Тэгээд ч дандаа эрүүл хоол хүнс хэрэглэдэг байснаас эхний хоёр
долоо хоногт тийм ч их жин нэмээгүй. Мөн анхны хүүгээ хаа явсан газраа
тэвэрч явдаг байсан нь ч нөлөөлсөн байх.

-Жирэмсэний үед таны жин хэр их нэмэгдэж байсан бэ? Хоёр удаа төрсөн хүн болохоор ялгааг нь хэлж өгнө үү?

-Анх
жирэмсэн байх үедээ би 25 кг нэмсэн. Харин хоёрдахь дээрээ 16 кг
нэмсэн. Учир нь би юу хийвэл үр дүнтэй, юу идвэл зохистой гэдгийг өмнөх
жирэмслэлтээсээ суралцсан байсан. Өмнө нь зүгээр л алхдаг байсан бол
дараа нь би төрөхийн өмнөх хоёрдахь долоо хоног хүртэл дасгал хийдэг
байсан. Ер нь жирэмсэн байх үедээ хөлийн ажиллагаа орсон дасгал
өөрийгөө хүчилж хийх шаардлагагүй. Хөлийг чинь өвтгөж, чамайг ядрахаас
өөр ашиг байхгүй.

-Та жин нэмэгдэнэ гэхээс уур чинь хүрдэг байв уу?

-Жин
нэмэх талаар миний уур хүрэхээс гадна санаа их зовдог. Учир нь би
телевизийн шоунд тоглодог. Удахгүй ахиад нэг зураг авалт болно. Хэрвээ
турж чадахгүй бол тэд шууд л хасна шүү дээ. Харин яг одоо гэвэл миний
хувьд есөн кг турах үлдсэн. Би энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Тийм
болохоор санаа зовохгүй байна. Удахгүй ажилдаа орно.

-Анх төрсний дараа та хэр удаж байж жингээ хассан бэ?

-Бараг
арван сар байх. Надаас үнэхээр удаан хугацаа шаардсан. Учир нь тэр үед
анх жирэмсэн болж байсан болохоор идээд л хэвтээд өгдө байж. Үнэндээ
өөр юу ч хийдэггүй байсан.

-Энэ удаа та яаж турна гэж бодож байгаа вэ?

-Би
дасгалжуулагч Mark Harari-тай аль хэдийнэ цагаа товолсон байгаа. Энэ
удаа хангалттай идэх мөртлөө турах аргыг бид сонгосон. Учир нь би чинь
хүүхдээ хөхүүлнэ шүү дээ. Тийм болохоор хөхүүл хүүхэдтэй эх хүн эрүүл
байхыг нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байгаа.

-Та яагаад "эрүүл эх" гэдэг хоолны дэглэм барих болсон юм бэ?

-Энэ
төлөвлөгөө надад их сонирхолтой санагдсан. Учир нь энэ бол ээжүүдэд
зориулсан хоолны дэглэм бөгөөд тэднийг хөхүүл байх үед юу хэрэгтэй тэр
бүгдийг өгч, зохицуулж байдаг. Өөр олон төрсний дараах жин хурдан хасах
хоолны дэглэм байдаг ч тэд зөвхөн яаж энэ хүнийг тураах вэ гэдэг дээр л
санаа тавьдаг. Тийм болохоор би "эрүүл эх” гэдэг энэ хоолны дэглэмийг
сонгосон. Энэ нь надад хэцүү байгаа л даа. Учир нь би жигнэмэг гэх
амттан их хэрэглэдэг. Одоо шууд л салат гээд эрүүл мэндэд сайн хоол
идэж, өмнөх хоолны зуршилдаа баяртай гэж хэлэх хэцүү байгаа. Энэ хоолны
дүрмийн дагуу өдөрт гурван удаа иддэг. Гэхдээ тэр хоол нь бүх хэрэгтй
амин дэмийг агуулсан байх ёстой. Гурван хоол, гурван хөнгөн зууш тэгээд
нэг дессэрт ирдэг.

-Та төрөхийн өмнөх мэдээ алдуулах тариа хэрэглэхгүй гэж анхнаасаа шийдсэн байсан юм уу?

-Миний
найз Kellie Martin надад энэ талаар зөвлөсөн. Энэ бол төрөх үедээ
нугасны мэдээ алдуулагч гэх мэт тариа хийлгэхгүйгээр төрнө гэсэн үг л
дээ. Энэ санаа гайхалтай санагдсан. Гэхдээ энэ үнэхээр хэцүү гэдгийг
мэдэж байсан ч би өөртөө” Тэр чадсан юм чинь, би ч гэсэн чадна шүү дээ”
гэж хэлдэг байлаа. Би болон миний найзууд надаар их бахархаж байгаа ч
би үүнийг ахиад хийнэ гэдэгтээ итгэлгүй байна.

-Та гэр бүлийнхээ амьдралын талаар яриа ч дээ?

-Би
хайраар бялхаж байна. Би үүнээс илүүгээр хүн хайрлаж чадна гэдэгт итгэж
ч чадахгүй байгаа. Миний амьдралд надад хэрэгтэй гэсэн гурван сайхан
залуу байна. Царайлаг ч, хөгжилтэй.

-Та нөхөртөө сэтгэл хангалуун байдаг гэсэн үг үү?

-Би
үнэхээр сайхан нөхөртэй. Тэр сайн ч аав. Миний нөхөр жинхэнэ эр хүн.
Тэр өглөө бүр зургаан цагт босч хүүдээ цайг нь бэлтгэж, намайг босох
үед мөн л цайг минь бэлтгэж өгдөг. Нохойгоо хооллоно, гэрээ цэвэрлэнэ
гээд тэр бүх зүйлд анхаарлаа хандуулж, надад дандаа тэсалдаг. Би хэзээ
ч түүнийг надад ингэж их тусална гэж бодож байгаагүй. Тэр ч байтугай
залуучууд миний нөхөр яаж энэ бүгдийг хийж байна вэ гэдгийг асуухаар
надаас утсыг нь авдаг.

-Тэгвэл тэр үнэхээр сайн аав юм. Яаж энэ бүхнийг амжуулж байна аа?

-Тэр
сайн аав болохын тулд ямар нэгэн ном, сонин гээд юу ч үзэж байгаагүй.
Би долоон хүүхэдтэй гэр бүлийн хамгийн том нь. Харин тэр гурван
хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Тэгтэл тэр энэ бүхнийг яаж хийж
байгааг би ч гайхдаг. Тэр үнэхээр ухаалаг бөгөөд гайхалтай аав.

-Таны хоёр хүү Mason болон Brady нар хоорондоо хэр таарамжтай вэ?

-Masonыг
төрөхөд би уйлж байсан. Харин Brady-ыг төрөх үед би түүнийг ахтай нь
хурдан уулзуулах юмсан гэж бодож байлаа. Түүнийг ахад нь “Энэ бол чиний
дүү” гэж хэлэхийг би тэсэн ядан хүлээж байсан. Гэвч одоо Brady ч энд
байна. Mason ч өөрийгөө ах болсон гэдгийг ч ойлгосон.

-Та тэдний нэрийг яаж сонгосон бэ?

-Mason-ы
нэрийг сонгох үед бид Mason уу Desi юу гэж сонгож ядаж байсан. Гэтэл
миний найз Jamie Pressly хүүдээ Dezi гэдэг нэр өгсөн байсан. Jamie
хэдийгээр зүгээр гэж байсан ч бид түүнийг Mason гэж нэрлэхээр шийдсэн.
Харин Brady-гийн нэрийг сонгох үед бидэнд зургаан нэр байсан. Бид хэдэн
долоо хоноод л нэг нэрийг нь хасдаг байсан. Тэгээд л Braydon үлдсэн.
Бид түүнийг Brady гэж дууддаг.

-Та ахиад хүүхэдтэй болохыг хүсч байна уу?

-Яг
одоо бол би хоёр хүүхэддээ илүү их анхаарал болон цаг зарцуулмаар
байна. Би ахиад хүүхдүүдтэй болохыг хүсч байгаа. Би ах дүү хоёрт охин
дүү бэлэглэмээр байна. Магадгүй миний нөхөрийн хувьд болсон байж магад.
Гэхдээ би өнөр өтгөн гэр бүлд өссөн болохоор ч тэр үү дөрвөн хүүхэдтэй
болмоор байдаг. Гэхдээ яг одоо би ахин төрж чадна гэдэгтээ итгэлгүй
байна. Магадгүй бид хүүхэд үрчилж авна байх. Учир нь би энэ олон
жирэмслэлтийн үеийг хэсэг зуур ч гэсэн мартмаар байна.

Ч.АНХБАЯР  /4 сарын 15/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж