“Эрүүл хүүхэд”-ийн мэдээллийн санг идэвхижүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Эрүүл хүүхэд”-ийн мэдээллийн санг идэвхижүүллээ

“Эрүүл хүүхэд” аяны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх талаарх сургалтыг дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвд зохион байгуулжээ. Уг сургалтад аймгуудын Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, програм хангамжийн ажилтнууд болох 60 хүн оролцсон байна. Тэд “Эрүүл хүүүхэд-2012” мэдээллийн програм дээр ажиллаж, үзлэгт хамрагдсан хүүхдийн мэдээллийг мэдээллийн санд оруулахад бэлэн болж, өдгөө ажлаа эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд” аянд одоогийн байдлаар  255.638 хүүхэд хамрагдаад байгаа ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж