Агч Ерөнхийлөгчийг баривчлах
ажиллагаанд санаатай, бас санамсаргүй байдлаар өртсөн УИХ-ын дөрвөн
гишүүн тун ууртай байна. Уранхай ноосон малгай дарж өмссөн, цагдаа ч юм
уу, зандалчин ч юм уу баахан залуучууд тэдний хоёрыг нь “эвхээд” диван
доогуур чихчихсэн, нэгийг нь нам цохиод унагачихсан болохоор аргагүй
байх л даа. Бухимдахдаа бүр нэг нь гаж үйлдэл хийчихсэн чинь
Ш.Сайхансамбуу гишүүний араас “Салаавч ¹2” гэсэн шинэ хочтой болж
хоцорлоо. Н.Энхбаяртай “сүүлчийн мөч” хүртэл эрийн жудаг зааж хамт
байсан гавьяат үйлсийн эздээс ялангуяа Ч.Улаан гишүүн нүдний шилээ
хагалуулж, хэнд нь ч юм элэгдүүлсэндээ одоо хүртэл эгдүүцэл нь арилахгүй
байна. “Шударга журам”-т гишүүн уг нь хууль сахиулагчид өөрийг нь
эвтэйхэн тойрч ороод, тойроод гараад явчихна гэж бодсон юм билээ. Гэвч
“нусгай”-гийнхан тэгээгүй. Түүнийг алгадаж унагаад л авах юмаа аваад
явчихсан. Гарахдаа ядаж “Уучлаарай” гэж нэг нь ч хэлээгүй гээд эрхэм
гишүүд одоо болтол гомдоллоод байгаа. Гэсэн хэр нь “Ийм бүдүүлэг
цагдаа нарыг удирдаж суугаа Д.Сандаг-Очирт хариуцлага тооцмоор байна.
Гүйцэтгэх албаны ажилтнууддаа төмөр өргөхөөс өөр юм заах цаг болжээ” гэж
хэн нь ч хэлээгүй. Харин ч “Гүйцэтгэсэн цагдаа нарт ямар ч буруу
байхгүй” хэмээн одоо “эр хүн” шиг загнаж байна. Оронд нь улс төрийн
өнцгөөр хангалттай тайлбар хийж буй. Өөрсдийг нь өмөөрөлгүй өдий хүрсэн
намын дарга С.Батболддоо гоморхож, бүр болоогүй ууган намаа
бараадахаар болсон гэдгээ зарлав. Гэхдээ яг аль нам, хүчинд дагаар орох
гэж буйгаа хэлэхгүй гэж гүрийгээд байгаа. Таамаглаж байгаагаар бол тэд
хаанаас ч юм түүнийгээ хайж эхэлсэн бололтой юм аа. Гэхдээ сонирхолтой
нь ууган нам нь МАХН биш гээд байгаа. “Тэр ууган нам чинь МАХН юм биш
үү” гэсэн ам алдуулах зорилготой сэтгүүлчдийн тактикийн асуултад
“Ёстой үгүй, таасангүй” гэх нь холгүй толгой сэгсэрцгээгээд байх юм,
дөрвүүлээ. “Тэгвэл ууган нам МАН-даа эвтэйхэн тогтоод үлдээч дээ”
гэхээр бас өнөөх үйлдлээ давтана. Яг яах гээд байгаа юм бүү мэд. Тэдний
ярьж байгаагаар бол ууган намын шал өөр “copy” ямар ч гэсэн Монголд сэм
оршиж байгаа нь гарцаагүй болов. Уг нь хуучин, шинэ “Ху” намынхан
“Монголын ууган нам бол манай нам” гэж ирээд л хоорондоо олон сар
хэрэлдэж, сүүлдээ 50:50 харьцаатай хайнцаад салсан шиг санагдана. Гэтэл
одоо бас нэг “Ууган нам”-ын сураг хаанаас гаргаад ирэв ээ, тэд. Эсвэл
муу нуухаар сайн илчил гэдэг болохоор үнэнээ түс тас хэлмээр юм даа.

Н.МӨНХТӨВШИН
"Улс төрийн тойм" сонин