Хэмжих хэрэгслийн тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Хэмжих хэрэгслийн тооллого эхэллээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, аж ахуйн нэгж байгууллагын хэмжил зүйн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, хэмжих хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийг баяжуулах зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад ашиглагдаж байгаа хэмжүүр , хэмжих хэрэгсэлд 2012 оны 4-р сарын 4-нээс эхлэн үзлэг тооллого явуулж эхэллээ.

Хэмжих хэрэгслийн үзлэг, тооллого явуулах тухай Дархан-Уул аймгийн засаг даргын 140 тоот захирамж гарч, аймгийн /CХЗХ/ Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн ажилтнууд тооллогыг 45 хоногийн хугацаанд  мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалт сайтайгаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дархан-Уул аймагт  2006 онд хийгдсэн хэмжих хэрэгслийн тооллогоор 23587  хэмжүүр ашиглагдаж байгаа гэсэн дүн гарч байсан бол сүүлийн жилүүдэд айл өрх усны хэрэглээгээ тоолууржуулж эхэлснээр зөвхөн усны тоолуур гэхэд 10000 орчмоор нэмэгдэж, жилдээ 5800 орчим хэмжих хэрэгсэл Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад ордог болж, баталгаажуулалтын түвшин  нэмэгдсээр байна.

 “Энэхүү тооллого нь онцгой ач холбогдолтой бөгөөд бүх хэмжих хэрэгслийг бүрэн хамруулах нь хэмжих хэрэгслийн талаар баримтлах салбар, төрийн бодлого, цаашид авах арга хэмжээнд чухал судалгаа болно” гэж үзлэг тооллого явуулах комиссын орлогч дарга аймгийн СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг онцоллоо гэж Стандартчилал хэмжилзүйн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж