Миддлтоны дүү шуугиан дэгдээлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Миддлтоны дүү шуугиан дэгдээлээ

Их Британийн гүнгийн эхнэр Кейт Миддлтоны дүү Пиппа өнгөрсөн бямба гаригт Парис хотод шуугиан дэгдээсэн талаар “Evening Standard” сонин мэдээлжээ.

Найзуудтайгаа хамт Парис хотоор зугаалаад Лондон явах гэж байсан Пиппа Миддлтоны найзуудын нэг нь гар буу барьсан байсан зураг цагдаа нарт ирсэн байна. Audi маркийн машин жолоодож байсан залуу гартаа буу барьсан хэд хэдэн зураг цагдаагийнханд байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа, исламын террорист Мохаммед Мера долоон хүний амь насанд халдсан зэрэг шалтгааны улмаас өдгөө Парисын аюулгүй байдлыг сахихаар цагдаа нар нэмэлт хүч ажиллуулж байгаа юм. Хэрвээ Пиппагийн найзын барьсан буу жинхэнэ буу мөн бол машинд байсан бүх хүн долоон жилийн хорих ял сонсох бололтой гэж эх сурвалж бичжээ. Тэр байтугай тоглоомон буу байсан ч тэдэнд тодорхой хэмжээний хариуцлага тооцох бололтой.

Ээдрээтэй хэрэгт холбогдоод байгаа Пиппа өөрийн загварын агент Артур де Сультрегийн Парис хотод болсон үдэшлэгт оролцож байжээ. Артур де Сультре мөн машинд сууж явсныг фото зургаас цагдаа нар илрүүлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж