Говийн аймгуудын өрхийн хөгжлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Говийн аймгуудын өрхийн хөгжлийг дэмжинэ

Өмнөговь аймгийн хэмжээнд ядуу гэсэн тодотголтой 271 өрх байгааг тогтоожээ. Тэдгээр өрхийн хүүхдүүд сургуульд явж чаддаггүй. Тэдэнд зориулж аймгийн төсвөөс 45 сая төгрөг гаргахаар төсөвлөсөн байна. Харин Дундговь аймаг нийт 13 мянга гаруй айлаас Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд амьжиргааг нь дээшлүүлэхээр 221 өрхийг сонгон авчээ. Тус аймгийнхан хөгжлийн бодлогоо шинээр томъёолж мал аж ахуйн боловсруулах үйлдвэр байгуулах, фермерүүдийг дэмжих ажлыг эрчимтэй хийхээр болжээ.  Дорноговь аймагт амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 1705 өрх байгаагаас 300 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. “Оюунлаг Дорноговь” нэртэй хүний хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Мөн бизнес инкубацийн чиглэлээр 80 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж