Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Өчигдөр өглөө тоймч бо­лоод нийтлэлч нарын нийт­лэлийг уншиж суугаад голдоо ор­тол гомдов. Бүг­дээрээ шахуу сэтгүүлчдийг бу­руут­гасан байх юм. Н.Энхбаярыг ба­ривчлах ажиллагааг бүх л хэв­лэлийн байгууллага чадах яда­хаараа сурвалжилсан нь тэдэнд таалагдсангүй бо­лол­той. Тэр этгээ­дийг барив­чил­сан нь дуулиан мөн үү мөн. АТГ-ын шийдвэрээр цаг­­­­даагийн байгууллага нь тус­­­гай тасагтайгаа очоод ганц­­хан хүнийг бариад авч ча­дахгүй бужигнаан болж буйг сэтгүүлчид шуурхай мэ­дээл­эх нь зөв үү зөв. Аливаа дуу­лианы хажуугаар “Би бол дээд зин­дааны хүн” гээд нү­дээ аниад, чихээ бөглөөд яваад өгөх сэтгүүлч бий гэж үү. Хэрвээ байдаг бол тэр сэт­гүүлч биш. Гэмтэж бэртэх, бүр баривчлагдаж ч мэдэхээр тий­мэрхүү зүйл рүү сэтгүүлч мэргэжил эзэмш­сэн хүн л өөрөө гүйгээд очдог юм. Буу шагайсан хүний өмнөөс зу­раг авч байгаад  буудуулж нас бар­­сан зурагчны тэр ганцхан кадр сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэ­нийг өргөн өчнөөн жил оршив биш үү. Энэ бол сэт­гүүлчийн зүрх сэтгэлд үүрд орших мэргэжлийн өв­чин юм. Дэлхийн хаана ч ийм л бай­гаа. Гэтэл өнөөдөр  Монголын “цэ­цэн ухаантнууд” хөөрхий хэ­дэн сэтгүүлчээ зүхэж дооглох нь инээдтэй байна. Өөрсдөө шөнөжин үзэж мэдээллээ ав­чихаад маргааш нь ухаантай царай гарган доромжлох нь таалагдсангүй. Хоол унд, унтах нойроо ч мартаад мэргэжилдээ хөт­лүүлэн гүйлдэх сэтгүүлч охидыг хараад би лав шимширсэн. Өлсөж даарч хүн хүнд ад үзэгдсэн ч шинэ мэдээ олчих санаатай булталзаж яваа тэдний буруу гэж бодохгүй бай­на. Хэрвээ тэд байгаагүй бол бид Н.Энхбаярыг хэрхэн баривчилсаныг мэдэхгүй л өнгөрөх байснаа би лав хүлээн зөвшөөрнө. Хоёр  жилийн өм­нө Японд болсон цунамигийн үеэр NHK-ийн хөтлөгч хоолой­гоо төв болгож байгаад дахин хүчтэй цунами ирж буйг мэ­дэг­дэхэд нь өр өвдөж билээ. Тэр хөтлөгч лав үр хүүхэд, ах дүү,  амраг садантай. Тэ­дэн­­дээ эсэн мэнд очихын тулд өөр хот руу дүрвэх хү­сэл байвч мэргэжилдээ хөт­лөг­дөн түгшүүрт мэдээ ун­шин эфирт сууж буйг нь ха­раад нүд чийгтэж билээ. Яахав ээ, манай сэтгүүлчдэд алдаа оноо байсан. Урдаас төлөв­лөгдөөгүй гэнэтийн ийм үйл явдал дээр сэт­гүүлчид тэгээд яах ёстой байсан юм бэ. Ажиг­лагчийн үзэж буйгаар бол байнга сургууль хийж байх хэ­рэгтэй болох нь ээ. Тэг­вэл сэт­гүүлч бэлтгэдэг дээд сургуулиуд “Энхбаярыг ба­ривч­лах үед биеэ хэрхэн авч явах тухай”, “Долоодугаар сарын 1-нд яаж мэдээ дамжуулах вэ” зэрэг нэмэлт цагуудыг хи­чээлийн хуваарьтаа оруулах хэрэгтэй болох нь ээ. Үүний хажуугаар бас тэд­гээр цэцэн бичээч нарт ч “Хүний  бэлт­гэсэн сурвалжлагад бүү дүг­нэлт хий” гэж заамаар бодог­дох юм. Бас ТВ-9 теле­визийн сэтгүүлчдийг ямар их үзэн ядна вэ. Тэд бидэнтэй адил­хан сэтгүүлч биш юм уу.  Бид­ний итгэл үнэмшил зөв, тэднийх худлаа юу. Эзнийг нь барьж хорих гээд байхад  юу ч мэдээгүй юм шиг сууж байх хэрэг үү. Ер нь тэгээд өөрийн­хөө хувийн телевизээр өөрий­гөө өмгөөлүүлж болохгүй юу мас­терууд аа. Ингэлээ гээд та нар намайг шүүхэд өг­вөл өг. Гэхдээ Н.Энх­бая­рыг баривчлах ажиллагааг сурвал­жилсан сэтгүүлчдийг өмгөөл­сөн гэдэг номинациар шүү.

Л.МӨНХБАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж