Дараагийн “Төмөр хүн” Хятадаас

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Дараагийн “Төмөр хүн” Хятадаас

“Төмөр хүн-3”-ийг Хятадуудтай хамтарч хийхээр болсноо “Уолт Дисней” зарлалаа. Роберт Давни, Гвинет Пэлтроу нарын тоглох “Төмөр хүн-3” энэ жилдээ багтан дэлгэцэнд гарах бөгөөд Хятадын “DMG” энтертайнменттай хамтарна. Тэд уг киноны продюсероор хамтран ажиллах юм.

Одоогоор киноны ямар хэсгийг Хятадын нутагт авахыг тодорхой мэдэгдээгүй байна. Ямартай ч “Хятад хүмүүс “Төмөр хүн”-д дуртайг бид сайн мэднэ. Тиймээс шинэ кинондоо бид хятад элемент оруулж, бас хятад түүхээс өгүүлнэ” хэмээн “Уолт Дисней” компанийн Хятад дахь ерөнхий менежер Стэнли Чун өгүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж