Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

iPad 3-ыг алтаар урлав

Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн сонирхогч эрхмүүдэд зориулан Gold and Co London компани цэвэр алтаар урласан iPad3 таблетаа гаргажээ.

Энэ нь алтаар урласан хамгийн анхны iPad3 болж байгаа аж. Уг компани өнгөрсөн жил мөн л iPad2-ыг алтаар урлаж байсан юм.

24 каратын алтаар бүрсэн энэхүү тансаг iPad3-ыг ердөө 250 ширхэг үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгаа аж.

Анхны үнийг 4559 ам.доллар хэмээн зарлаад байгаа ч дуудлага худалдаагаар үнэ өсгөж зарах боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж