
Энэ нь алтаар урласан хамгийн анхны iPad3 болж байгаа аж. Уг компани өнгөрсөн жил мөн л iPad2-ыг алтаар урлаж байсан юм.
24 каратын алтаар бүрсэн энэхүү тансаг iPad3-ыг ердөө 250 ширхэг үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгаа аж.
Анхны үнийг 4559 ам.доллар хэмээн зарлаад байгаа ч дуудлага худалдаагаар үнэ өсгөж зарах боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна.