
“Universe Best Songs-2009” наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр цомгийнхоо нэрний тухай тайлбарлахдаа: “Амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай. Одоо би эргээд энгийн амьдрал руугаа орж байна гэдэг утгаар энэ нэрийг өгсөн. Бас олны танил биш Цэлмүүнийг би өөрөө их үгүйлж байна. Ер нь эмэгтэй хүний хувьд олны танил байна гэдэг маш хэцүү. Байнга олны хараанд байдаг. Тиймээс нэг их хүсэхээр зүйл биш байна” гэжээ. Цэлмүүн биотехнологич мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр өөрийгөө улам бүр боловсруулан ажиллах сонирхолтой байгаа аж.
Г.Даша