Эм, эмнэлгийн хуулийг сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Эм, эмнэлгийн хуулийг сурталчилж байна

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль сурталчлах аян дөрөвдүгээр сарын 2-ноос эхэлсэн билээ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтэс нээлттэй ажиллаж байгаа юм. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гаалийн ерөнхий газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эм зүйн байгууллагуудын 40 гаруй эмч, төлөөлөгч, эм зүйчид оролцсон байна. Энэ үеэр импортын эм, эмнэлгийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай болгох, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн байгууллагуудыг хуурамч эмийн талаар мэдээлэл солилцож байхыг анхааруулсан байна. Түүнчлэн эмч нарыг жор бичиж хэвшүүлэх, эмнэлгүүдийг жорын маягтаар хангах, хариуцлагын механизм бий болгох зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж