АТГ-ын ажилтнуудыг шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

АТГ-ын ажилтнуудыг шалгуулна гэв

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-ын алба хаагчид баривчлахдаа хэд хэдэн хууль тогтоомж, хүний эрхийг зөрчсөн гэж түүний өмгөөлөгч О.Баасанхүү үзэж байгаа аж. Тиймээс өмгөөдөгч О.Баасанхүү өнөөдөр баривчлах ажиллагаанд оролцсон АТГ-ын алба хаагчдыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгуулахаар хандаж байгаа гэнэ. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энбаярыг АТГ-ын алба хаагчид баривчлахдаа Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчсөн, жирийн иргэдийн эрхэд халдсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, галт зэвсэг хэрэглэхийг завдсан үйлдлийг шалгаж өгөхийг хүссэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж